Ж.Энхбаяр: УИХ Монгол Улсын эрх ашгаас урвасан, Үндэсний аюулгүй байдлын эсрэг шийдвэр гаргачихлаа

С.Гандэлгэр
12 цаг 54 минутын өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.05.16/ хэлэлцсэн боловч, дэмжигдээгүй. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бидэнд цар тахлын үеийн сургамж байгаа. Хүнсний хангамж маш ноцтой байдалд байна хэмээн ҮАБ-ын хэмжээнд авч хэлэлцэж, Ерөнхийлөгч "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг та бүхэн мэднэ. Үр дүнд нь Монгол Улсын газар тариалан бүтэн сэргэж, дотооддоо улаан буудайгаа 100 хувь тариалж, дотооддоо гурилаа 100 хувь үйлдвэрлэдэг болж чадсан. 

Улаан буудайн тариалалт байна гэдэг нь мал аж ахуйн салбар тэжээлтэй байна гэсэн үг. Ган зудын эрсдэлээс ангид байна гэсэн үг. Газар тариалан хөгжинө гэдэг өөрөө үндэсний үйлдвэр хөгжинө гэсэн үг. Энэ бодлогыг дэмжиж Засгийн газар "Атрын дөрөвдүгээр аян"-ыг санаачилж, улам бүр эрчимжүүлэх зорилт тавьж байгаа энэ цаг үед газар тариалангийн суурь болсон улаан буудайг тариулахгүй байх бодлогыг УИХ баталлаа. 

Энэ бол Монгол Улсын эрх ашгаас урвасан үйлдэл. Үндэсний аюулгүй байдлыг эсрэг үйлдэл. Дэлхийн бүх улс орон хоол хүнснийхээ салбарт анхаарч, дэмжиж, болзошгүй эрсдэлд бэлдэж байхад яахаараа Монгол Улсын Их Хурал улсынхаа хамгийн суурь хүнсээ гадаадын зах зээлд найр тавин өгөх, унагаах бодлогыг баталдаг юм бэ. Цөөхөн, 10 гаруй гишүүн энэ бодлогыг унагааж байна. Дийлэнх олонх нь дэмжиж байхад унагаачихлаа." гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.50
    0 минутын өмнө

    Ene ch bas orziin gatnuuldoo. Uls ornoo unagasan l hun shuu dee. Odoo neeh sain hun bolj ntr

    Хариулах