3х3 САГСАН БӨМБӨГ: “Улаанбаатар Амазонс” Марселийн Дэлхийн цувралаас хүрэл медаль хүртлээ

Х.Батсайхан
7 цаг 52 минутын өмнө

3х3 сагсанбөмбөгийн Дэлхийн цувралын ээлжит тэмцээн Францын Марсель хотод өнгөрсөн шөнө өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас хоёр баг оролцсоноос О.Хулан, Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Н.Нандинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй багуудаас анх удаа Европт болсон Дэлхийн цувралаас медаль хүртсэн анхдагч амжилтын эзэд болов.

Манай баг А хэсэгт Филиппинийг 19:16, Монголын шигшээ багийг 16,8, шөвгийн наймд Унгарын “Гёор” багийг 13:10 оноогоор хожиж их шөвөгт үлдээд Испанийн баг 12:21 оноогоор дийлджээ.   

Б.Энхтуул, Э.Нарангоо, М.Цэрэнлхам, Ц.Болорцэцэг нараас бүрдсэн Монголын баг А хэсэгт орж “Улаанбаатар Амазонс” 8:16, Филиппиний багт 12:20 оноогоор хожигдон тэмцээнээ дуусгав. 

Тэмцээний дүн




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна