ОХУ Монголоос төмс авах боломжгүй болжээ

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 55 минут

Монгол Улс ОХУ-д төмс нийлүүлж, оросууд үүнд дурамжхан байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл манай тал ОХУ-д төмс нийлүүлэхээ больжээ. Төмс нийлүүлэлтийг хариуццаж байгаа манай нэгэн тариаланч өчигдөр Буриадын БНУ-ын холбогдох албанд хандаж, энэ талаар дуулгасан байна. 

Дотоодод төмсний хомсдол үүсэж, үнэ өсөх магадлалтай болсон тул нийлүүлэлтээ зогсоолоо гэж тэрбээр хэлсэн аж. Gazeta-n1.ru цахим хуудаст энэ талаар мэдээлжээ. 

  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.