Б.Дэлгэрсайхан: Нүүрсээ 16 жилийн турш тогтмол 70 ам.доллараар зарна гэж худлаа

Х.Батсайхан
7 цаг 27 минутын өмнө

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслолын дараа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Гэрээг бүтэн жилийн хугацаанд ярьсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ер нь бол гурван жил ярьсан. Энэ хооронд 52 удаа уулзахад ямар нэгэн хөдөлгөөн оруулж чадаагүй. Гэрээний тухайд, харилцан ашигтай байх зарчмаар байгуулагдсан. “Чайна энержи”-д давуу тал олгосон зүйл байхгүй. Авах тоо хэмжээ тодорхой ч үнэ дээшээ, доошоо хөдөлнө. 16 жил 70 ам.доллараар зарна гэдэг худлаа. Одоо нүүрсний үнэ ямар байгаа билээ дээ.

Ийм асуудлаар улс төржиж болохгүй. Бид энэ гэрээг гуйж байгуулж байгаа. Хятадууд биднийг гуйхгүй. “Чайна энержи” ХХК-ийг судалсан. Жилд тэрбум тонн нүүрс импортолдог компани юм билээ.

Харин энэ гэрээнд коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрс импортлох заалт оруулж өгсөн нь дэвшилттэй болсон гэдгийг хэлье” гэлээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.17.23.87
    4 цагийн өмнө

    энэ Дэлгэрсайхан гэж мэдрэл юм. Юмаа уншаач... Хятад улсын жилийн нийт импорт 500 гаруй сая тн нүүрс. Чайна энержи дангаараа 1 тэрбум тн нүүрс хаанаас авах юм. Гачин юм юмаа уншиж байж яриач. Улс төрчид гэхээрээ ард түмэнд юу ч гэж куцаж байж болно гэж боддог юм уу. өөрөө вагонтой-уурхайтай- экспорт хийдэг ийм илэрхий ашиг сонрхолын зөрчилтэй хулгайч хэдий хүртэл худлаа хуцах гэж.... арай дампуу юу

    Хариулах