Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "14 мега төсөл бол төсвөөс биш шүү дээ. Гадаадын хөнгөлөлттэй зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр явагдахаар эрэмбэлэгдсэн байгаа. Зарим нь хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр, жишээ нь Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг дээр зээлийн ашиглалтыг зогсоохгүй үргэлжлүүлэх сорилт бидний өмнө тулгарч байна.
Төсвийн тодотголоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийн ашиглалтыг нэмэх боломж байхгүй. Уг нь Газрын тос боловсруулах үйлдвэр барих зээл бол эх үүсвэртэй зардал. Боловсрол, эрүүл мэнд гэвэл эх үүсвэргүй зардал шүү дээ. Тэр санхүүжилтийг татвараар олно гэсэн үг. Харин төслүүд маань зээлийнхээ эх үүсвэрээр санхүүжээд явдаг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээл бол сүүлийн 34 жилд Монгол Улсад орж ирсэн хамгийн том зээл" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна