"Шар мөрний бэлчир 2025": ОУХМ Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртэж, “Азийн шилдэг дугуйчин” боллоо

Zuv.mn
12 цаг 9 минутын өмнө

А.Алтансүх дасгалжуулагчтай Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Донгин хотноо Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Yellow River Estuary (Dongying) Road Cycling Race 2025” хоёр өдрийн уралдаанд оролцож байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Тэмцээний хувь заяа өчигдөр болсон Fengming Sports Park›Longjuzhen Square (276.5km) шандас шалгасан холын зайн уралдаанаар шийдэгдсэн бөгөөд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай уралдаж, ОУХМ Б.Тэгшбаяр гуравдугаар байрт шалгаран хүрэл медаль хүртлээ. Тэрбээр уг тэмцээнд өрсөлдсөн Ази тивийн тамирчдаа манлайлж, Тивийн шилдэг дугучны “Цэнхэр цамц”-ны эзэн болсон юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна