Б.Жавхлан: Төр өөрөө бүсээ чангалж, бүтээмжээ нэмэгдүүлж ажиллана

С.Гандэлгэр
12 цаг 24 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны улсын төсвийн тодотголын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр “Энэ оны төсөв батлагдах үед эдийн засгийн прогноз өөдрөг байсан. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал хоёрдугаар улирлаас үүссэн. Хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулагдаагүй 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хассан нь нийт алдагдлын 2.3 их наяд төгрөгөөс 535 тэрбумыг нөхөх боломж бүрдүүлсэн.

Тиймээс төр өөрөө бүсээ чангалж, бүтээмжээ нэмэгдүүлж ажиллана. Энэ хүрээнд яам, агентлагуудын тоог цөөлнө. Төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна. Тодруулбал, 14400 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө.

2025 онд томоохон бүтээн байгуулалтын ажил цөөн. Гэрээ хийгдээгүй гурван замын төсөл болон зарим сайдын багц дахь төсөл арга хэмжээнүүд хэмнэлтэд орсон. Жишээлбэл, Эрүүл мэндийн яам 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерээ тавдугаар сарын 31-нээс өмнө амжуулж чадаагүй. Харамсалтай.

Мөн нүүрсний үнэ оны эхнээс тавдугаар сар хүртэл 100 юаниар, тавдугаар сараас хойш дахин 120 юаниар унасан нь төсвийн орлогын бууралтад голлон нөлөөлсөн.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна