Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар, түүний танхим Төсвийг 1.9 их наяд төгрөгөөр танах тодотголыг УИХ-д өргөн барихаар зэхэж байна.
Гэвч энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихөд хүргэх үр дагавартай болжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно гэж заасан байдаг. Засгийн газар Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдлээ өнгөрсөн сарын 23-нд чуулганаар эцэслэн батлуулсан юм.
Өөрөөр хэлбэл, хуулиараа гурван сар хөндөж болохгүй гэж заасан Төвийг сар хүрэхгүйн дараа хөндөхөөр бэлдэж байна.
Төсвийн тодотголыг өмнө нь ихэвчлэн тавдугаар сард хийдэг, дараа нь Төсвийн хүрээний мэдэгдлээ оруулж батлуулдаг жишигтэй байсан. Энэ жил харин оройтчихлоо.
Үүнийг дөрөвдүгээр сарын 14-нөөс эхэлсэн Хамтарсан Засгийн газрыг унагах залуусын акц, түүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд үүссэн тодорхойгүй байдал, хүлээлттэй холбож болох ч шинэ Засгийн газрын үед тодотгох эрх ашиг байсныг ч үгүйсгэх газаргүй юм. Ямартай ч төсөв тодотгох нь маш том эрх ашиг бөгөөд энэ эрх ашигтай ажиллагааг хийх эрх Г.Занданшатарт очсон байна.
Ямартай ч хуулийн зөрчил рүү аваачих Төсвийн тодотгол замдаа гарсан бөгөөд “Хэний багцаас хэдийг хасах” гэдэг тоо тодорхой болж, өргөн баригдахад бэлэн болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна