Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жахлан "Төсвийн тодотголыг өнөөдрийн хэлэлцүүлгээр эцэслэж, эрх зүйн орчин бүрдмэгц өргөн барихад бэлэн боллоо.
Төсөв тодтгохоор 2025 оны төсвийн тоонууд өрчлөгдөнө. Ингэхээр 2026 оны төсвийн төсөөлөл дээр ч өөрчлөлт орохоор болж байна.
Өмнө нь төсвийн талаар "Орлого орлого 2.3 их наяд төгрөгөөр дутах нь" гэж танилцуулж байсан. Гэтэл сүүлд хийсэн тооцоогоор 1 их наяд төгрөгөөр өсөж 3.3 их наяд төгрөгөөр орлогын гүйцэтгэл дутах нөхцөл үүслээ.
2025 оны тавдугаар сарын дунд хугацаа хүртэл нүүрсний үнэ унаж ирсэн ч харьцангуй тогтвортой байжээ. Сүүлийн сарынхтай харьцуулахад тогтвортой байсан гэсэн үг. Эхний таван сар хүртэл 110 юань - аар унаж байсан бол таван сарын 15-наас хойш 120-130 юаниар уналаа. Иймд бидний төсөөлж байсан төсвийн гүйцэтгэл дээр хүчтэй нөлөө үзүүлж байна.
Бид төсөвт гар хүрэхгүйн тулд өмнө нь зардлаа нэлээд танаж ирсэн. Тухайлбал тавдугаар сар дуустал 25 хувиар зардлаа танасан. Тиймээс төсвийн алдагдал харьцангуй бага буюу 260 тэрбум төгрөг гарсан гэсэн үг.
Гурван зүйл дээр зардал гаргахаас өөр аргагүйд хүрсэн.
Орлого дутлаа ч хүрч болохгүй зардал гэж бий. Тухайлбал цалин тэтгэвэр, тэтгэмжийн зардал бий. Тэр тогтмол зардалд бид хүрэхгүй. Төсвийн тодотголыг ард иргэдийн нуруунд үүрүүлэхгүй. Үүнд тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө багтаж байна. Засгийн газар тодтголыг иргэдийн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна