"Улаанбаатар 2025" 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ Испани, Недерландын багийн ялалтаар өндөрлөлөө

Zuv.mn
Өчигдөр 21 цаг 23 минут

Олон улсын сагсанбөмбөгийн холбооны /FIBA/ 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

Эрэгтэйчүүдийн тэмцээнд Испанийн шигшээ баг Швейцарийг 21:17 оноогоор хожиж аваргалсан бол хүрэл медалийг Дэлхийн зургаан удаагийн аварга Сербийн шигшээ Германыг 21-16 оноогоор хожиж хүртлээ. 

Манай шигшээ баг хэсэгтээ АНУ, Латви, Монтенегро, Японы шигшээ багуудад хожигдож тэмцээнээ дуусгасан. 

Эмэгтэйчүүдийн тэмцээнд Недерландын шигшээ баг бүх өрсөлдөгчөө илт давуу буулгаж аван түрүүлсэн. 

Тэд аваргын төлөө Монголын багийг 15:9 оноогоор хожсон. Манай баг олимпын төрлийн багийн спортоор ДАШТ-ээс анх удаа медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүлсэн юм. 

Хүрлийн төлөө тоглолтод Канадын бүсгүйчүүд Польшийг 21:9-өөр хожсон.    

Манайхны амжилт үүгээр дуусаагүй. Б.Ариунцэцэг тэмцээний турш 44 оноо авч, FIBA 3x3 ДАШТ-ий онооны лидерээр тодорсон бол О.Хулан 38 оноо авсан амжилтаар долдугаарт бичигдлээ. Мөн О.Хулан ДАШТ-ий бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна