Г.Занданшатарын Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед боловсруулсан "Алт III" аяныг эхлүүлэх тухай тогтоолын төслийг өөрчилж, Урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон зарим ордуудыг хуулийн үйлчлэлээс гарган, алт тушаалтыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжоос тойрсон байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, өмнөх Засгийн үед боловсуулсан төслөөс тодорхой зүйл заалтыг хасаж, ойрын хугацаанд эргэлтэд оруулахаар төлөвлөсөн нийтдээ 100 гаруй тоннын нөөцтэй ордуудыг эргэлтэд оруулах боломжгүй болгосон шинэ тогтоолын төслийг боловсруулж өргөн барьсан гэгдэж буй.
Тэгвэл УИХ-аас алтны асуудалд анхаарал хандуулж, "Алтны асуудлыг шалгах" ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Туваанаар ахлуулан байгуулжээ. Б.Баярбаатар, Ш.Бямбасүрэн, Д.Ганбат, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа Нара, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Даваа.Цогтбаатар, Б.Уянга, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа нараас бүрдсэн Ажлын хэсэг салбарын нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд бүхэлд нь судлах бөгөөд энэ нь Шинэ Засгийн газраас явуулахаар зэхэж буй "Алт III" аяны хэрэгжилтэд нөлөөлөх боломжтой юу гэдэг асуулт анхаарал татаж байна.
Хэрвээ Ажлын хэсэг салбарын нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэлтэй болж, хуулийн хязгаарлалтад орсон ордуудыг хөдөлгөх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын бодлогод нөлөөлөх боломж бүрдэх боломжтой болов уу.
Энэ тохиолдолд "Алт III" аяны хэрэгжилт Г.Занданшатарын Засгийн газрын батлахаар зэхэж буй хязгаарлагдмал хүрээнээс хальж, нөөц нь тогтоогдсон 100 гаруй тоннын нөөцтэй ордууд хатуу хяналтын дор эргэлтэд орж, алтны нөөц богино хугацаанд огцом өсөх нь тодорхой юм.
Өмнө нь энэ сэдвээр бичигдсэн “Алт III” хөтөлбөрөөр далимдуулан алтны салбарт хятадууд ил гарах уу" нийтлэлийг эндээс /https://zuv.mn/1ajm/ уншина уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.227.118
Оюу толгойн алтаа Монгол банк нь даа авах хэрэгтэй.
Хариулах122.201.31.219
Хэрэлдсээр байгаад нүүрс шиг болов доо
Хариулах122.201.31.219
Алтаа явуулаа
Хариулах