Босфорын хоолойд алга болсон тамирчны ар гэр эрэн хайх ажиллагааг бие дааж эхлүүлжээ

Zuv.mn
8 цаг 12 минутын өмнө

Турк улсад Босфорын хоолойг хөндлөн сэлж уралддаг олон улсын тэмцээнд оролцож байсан ОХУ-ын тамирчин Николай Свечников тэмцээний үеэр сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Эх сурвалж зохион байгуулагчид тамирчин алга болсныг оройн 22.00 цагт мэдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлснийг бид тэр чигт нь хүргэсэн билээ.

Тэгвэл, зохион байгуулагчид болон орон нутгийн холбогдох албаныхан эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлээгүй тул тамирчны ар гэр эрэн хайх ажиллагааг бие даан эхлүүлсэн талаар өөр эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, “Шөнө орой болсон” гэдэг шалтгаанаар ажиллагааг хойшлуулсан тул ар гэрийнхэн нь завь хөлслөн эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн аж.

Ази, Европыг заагладаг Босфорын хооолойг гаталж уралддаг Тив хоорондын усанд сэлэлтийн тэмцээнд өчигдөр болсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна