Болгарт болж буй жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-ий эхний өдөр /Өчигдөр/ манай дөрвөн бөх дэвжээнд хүч үзсэнээс охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатарын шавь тэрбээр медалийн төлөөх барилдаанд IJF /ОХУ/-ын бөх Эмилиа Сайфутдиноваг ялжээ.
Энэ жинд Узбекистаны Дилафруз Болтабоева түрүүлж, Туркийн Юксель Сема Нур мөнгө, манай Баярзулын Хулан, Бельгийн Фенне Петерс хүрэл медаль хүртсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна