ТӨСӨВ 2026: НӨАТ-ын тухай хуульд орсон өөрчлөлт

Zuv.mn
12 цаг 49 минутын өмнө

Засгийн газар 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Төсвийн төслийн хамт өргөн барьсан хуулийн төслүүд дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Төсөлд,

  • 2026 онд сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад ногдох НӨАТ-ын 50 хувийг, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгох
  • 2027 оноос эхлэн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь, 500 мянгаас нэг сая бол 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгож байхаар тусгасан байна.

НӨАТ бол эцсийн худалдан авагч төлдөг 10 хувийн татвар юм. Хуулийн төсөл Улсын төсвийн хамт эцэслэн батлагдвал 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөгийн худалдан авалт хийсэн хэрэглэгч 50,000 төгрөг, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 75,000 төгрөгийн буцаан олголт авна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна