Монгол Улсын Засгийн газар 2026 оны Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан билээ. Засгийн газар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, төсвийн төслийг танхимаараа танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлж, төсвийн төслийн гол онцлогуудыг дурьдлаа.
Тэрбээр “МУ-ын Засгийн газар 2026 оны төсвийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Өчигдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж нийтээрээ ачаалал ихтэй байсан учраас өнжөөд, өнөөдөр танхимаараа мэдээлэл хийж байна” гээд төсвийн дөрвөн гол онцлогийг танилцууллаа.
Ерөнхий сайд “Энэ жилийн төсвийн гол онцлог нь, нэгдүгээрт анх удаа төсөвт иргэдийн оролцоог хангасан. Хоёрдугаарт, татварын дарамт, ачааллыг буурууллаа. Гуравдугаарт татварыг багасгаж, ААН, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн. Дөрөвдүгээрт хүндээ чиглэсэн, хүний хөгжилд анхаарсан төсөв боллоо” хэмээн дөрвөн онцлогийг танилцуулсан.
Эцэст нь тэрбээр “Төрийн мөнгө гэж байдаггүй. Иргэдийн төлсөн, иргэдийн төсөв л гэж бий. Тийм учраас иргэдэд чиглэсэн төсөв боллоо” хэмээн онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна