Эмэгтэй гагнуурчин Ц.Сумъяа: Эмэгтэй хүн ч гэсэн гагнуур хийж чаддаг шүү гэдгийг харуулж байгаадаа баяртай байна

Х.Есү
12 цаг 23 минутын өмнө

Бид "Ухаа худаг"-ийн анхны эмэгтэй гагнуурчин Ц.Сумъяатай ярилцлаа. 

Тэрбээр Өмнөговь Цогтцэций сумын уугуул бүсгүй бөгөөд 2024 оны 9 дүгээр сараас эхлэн "Энержи ресурс" ХХК-ийн Ухаа худагийн Тээвэр ложистикийн албаны засварын төвийн 70 гаруй гагнуурчдын багт багтан ажилладаг юм. 

-Та яагаад гагнуурчин болохоор шийдсэн бэ? Түүхээсээ бидэнтэй хуваалцаач. 

-Анх надад гагнуур хийх маш сонирхолтой санагдсан. Ямар нэг зүйл ганнахдаа багны цаанаас харж байж хийдэг болохоор илүү сонирхолтой байдаг. Мөн гагнуур хийхэд маш нарийн мэдрэмж шаарддаг. Тэр нь ч надад таалагддаг. 

-Эмэгтэй гагнуурчин байхан давуу тал юу вэ?

-Ихэнх хүмүүс эмэгтэй хүнийг гагнуур хийж чадахгүй гэж боддог. Гэхдээ эмэгтэй хүн гагнуур хийж чаддаг шүү гэдгийг өөрийн биеэр харуулж байгаадаа баяртай байна. Нэг машин руу ороод гагнуур хийх гэхээр өө эмэгтэй хүн юм уу чи чадах юм уу гэж их асуудаг. Харин ч эмэгтэй хүн гагнуур хийхдээ илүү нямбай ханддаг юм шиг санагддаг. 

Дараа нь тэд юу ч хэлэлгүй машинаа гагнуулдаг болсон. 

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Надад хамт олноосоо сурсан зүйл маш их бий.  Сурах зүйл ч их бий. Тиймээс цаашдаа илүү мундаг гагнуурчин болъё гэж боддог доо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна