Ө.Мөнхбадрал: AI ашиглаад Оюутолгой, Эрдэнэт шиг ордуудыг 1-2 жилийн дотор илрүүлж байгаа

С.Гандэлгэр
10 цаг 2 минутын өмнө

Монгол Улсад уул уурхайн инновацын долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. 

Өнөөдөр болсон “Digitalization & AI in Mining Mongolia 2025” олон улсын чуулганаар уул уурхайн салбар дахь шинэ үеийн технологиудыг танилцууллаа. 

Энэ удаагийн чуулган нь “Unlocking Critical Minerals with AI” уриа дор зохион байгуулагдаж, хиймэл оюун ухаан болон дижиталчлалыг ашиглан критикал ашигт малтмалын хайгуул, эрэл, үнэлгээнд шинэ боломж нээхэд чиглэж байгаагаараа онцлог юм. 

Энэ үеэр  А.Мөнхбадрал "Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Digitalization & AI in Mining Geоlogy 2025" олон улсын хурал энэ жил “Хиймэл оюун ухааныг ашиглан чухал ашигт малтмалуудын нууцыг нээе” гэсэн агуулгын хүрээнд болж байгаа. Дэлхий нийт AI ашиглаад Оюутолгой шиг, Эрдэнэт шиг ордуудыг 1-2 жилийн дотор илрүүлж байгаа тохиолдол байна. Тэгэхээр бид ч үед цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь чухал" гэдгийг тодотгож байлаа.


 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна