“ЛИВЕРПҮҮЛ 2025”: Өнөөдөр манай хоёр тамирчин медалийн төлөө тулалдана

Zuv.mn
4 цаг 41 минутын өмнө

Английн Лондон хотод болж буй “World boxing” холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх болон хагас шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ.

Энэ тэмцээнд манай улс 10 тамирчнаа оролцуулснаас тав нь медалийн төлөөх тулаанд шалгарч, уржигдар гурав нь /70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 55 кг-д Х.Билгүүнсайхан, эмэгтэй 51 кг-д Б.Мөнгөнсаран/ тулалдсан ч харамсалтай нь бүгд хожигдсон.

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга нар медалийн төлөө тулаанаа хийх гэж байна. Тамирчдадаа амжилт хүсье.

Эмэгтэй 48 кг

Лутсайханы Алтанцэцэг-Хикару Шинохара /Япон/

Эрэгтэй 50 кг

Алдархишигийн Баттулга-Мартин Молина Сальвадор /Испани/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна