Л. Алтанцэцэг Боксын ДАШТ -с хүрэл медаль хүртлээ

Zuv.mn
3 цаг 46 минутын өмнө

ОУХМ Л.Алтанцэцэг Их Британи улсын Ливерпүүл хотод 9-р сарын 4- 14-ний хооронд зохион байгуулагдсан Боксын ДАШТ-ийн  эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль хүртлээ. 

Түүний хувьд тэмцээний эхний тоглолтыг Туркийн тамирчин Cagirir Ayse-г 5:0 харьцаатай ялж шөвгийн наймд Японы тамирчин Shinohara Hikuru-г мөн 5:0 харьцаатай хожил байгуулсанаар  хагас шигшээд шалгарав. Харин хагас шигшээд Энэтхэгийн тамирчин Minakshi Minakshi-тай тулалдаж 5:0 харьцаатай ялагдсан. Үүгээр тэмцээнээ өндөрлүүлж Боксын ДАШТ-с хүрэл медаль хүртлээ.    

                                                                                                                                                                                Г.Хоролмаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна