“The MongolZ” өнөөдөр G2 багтай тоглоно

Г.Хоролмаа
4 цаг 53 минутын өмнө

"FISSURE Playground #2 " тэмцээнд оролцож шөвгийн наймд шалгараад буй Монгол Улсын “The MongolZ” баг шөвгийн наймын тоглолтоо өнөөдөр 16.00 цагаас Германы “G2 Esport” багтай хийнэ. 

“The MongolZ” баг Valve дэлхийн чансаанд №1, HLTV дэлхийн чансаанд №2-т эрэмбэтэй бол өрсөлдөгч “G2 Esport” Valve дэлхийн чансаанд №7, HLTV дэлхийн чансаанд №5-д эрэмбэлэгдэж буй юм.

Ялсан баг хагас шигшээд шалгарч тэмцээнээ үргэлжлүүлнэ. Тэмцээн Серби улсын Белград хотын Belgrade Arena хүрээлэнд болох юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна