“FISSURE Playground 2”: FURIA түрүүлж, Molodoy “Шилдэг тоглогч” боллоо

Zuv.mn
12 цаг 37 минутын өмнө

Сербийн нийслэл Белград хотноо болсон “FISSURE Playground 2” тэмцээний аваргын төлөө тоглолт өнгөрсөн шөнө Монгол Улсын “The MongolZ”, Бразилын FURIA багуудын хооронд болж, Өмнөд Америкийн баг 3:2-оор хожиж түрүүлэн цомын эзэд боллоо.

Нэг /Mirage/, гуравдугаар /Nuke/ үед нэмэлт цагт ялалт байгуулсан тэд сүүлийн үед /Dust2/ 13:5-аар илүүрхсэнээр олон жилийн турш хүлээсэн цомоо хүртсэн юм.


“The MongolZ”-ын хувьд, хувь тоглогчид нь ээлжлэн ур чадвараа харуулж, сайн тоглосон ч эсрэг баг нь илүү сайн байлаа.

Бразилын баг хамгийн сүүлд 2019 онд Лондонд болсон ECS тэмцээний шигшээд шалгарснаас хойш ийм өндөр амжилт гаргаагүй байжээ.

Багтаа 2017 оноос хойш тоглож буй Юрий “yuurih” Сантос тоглолтын дараа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хэлэх үг олдохгүй байна…” хэмээн баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.

Белградын дэвжээ тэдэнд үнэхээр ээлтэй байж, BLAST Open London тэмцээний аварга G2, гол фаворит Falcons. Valve дэлхийн чансааны №1 “The MongolZ”-ыг буулгаж авсан юм. 


Тэмцээний шилдэг тоглогчоор FURIA багийн  Molodoy тодорлоо. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна