“КИГАЛИ 2025”: ОУХМ Б.Тэгшбаяр уралдаж байна

Zuv.mn
Өчигдөр 17 цаг 24 минут

Олон улсын дугуйн холбооны энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Руанда улсын Кигали хотноо амжилттай болж, өндөрлөх шатандаа ороод байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хамгийн чухал, нэр хүндтэй эрэгтэй элит ангиллын уралдаан болж байна.

Дэлхийн чансааны №1 Словенийн “домог” Тадей Погачар, олимпын хошой аварга Ремко Эвенполь нарын энэ цагийн хамгийн шилдгүүдтэй манай Монгол Улсын Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин,  ОУХМ Б.Тэгшбаяр өрсөлдөж байна.   

Орон нутгийн цагаар 09.45 /Монголын цагаар 15.45/ цагт эхэлсэн уралдаанд дэлхийн 57 улсын 165 тамирчин гараанаас гарсан бөгөөд 167.5 км уралдана.


“КИГАЛИ 2025” ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж Монголын дугуйн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Гадаад харилцаа хариуцсан менежер А.Эрдэнэболд, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Алтансүх, тамирчнаар Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Үндэсний шигшээ баг, “Төв ургац” багийн тамирчин Х.Тэмүүлэн нар оролцож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна