АКИ БАШЁ 2025: Монгол сүмочдын амжилтын бүрэн дүн

Zuv.mn
20 цаг 56 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн Аки бшё хоёр долоо хоног үргэлжилж, өчигдөр /Башё нь жилийн сондгой саруудын хоёр дахь долоо хоногийн ням гарагт эхэлдэг/ өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд сүмогийн зургаан зиндааны тавд нь 21  монгол бөх барилдсанаасдээрээсээ хоёр дахь зиндаа болох жүрёо, хамгийн доод зиндаа болох жонокүчид хоёр түрүү хүртэж, дээд зиндаанд их аварга Хоошорюү нэмэлт барилдаан хийж үзүүрлэсэн амжилт гаргалаа.

Аки башёд барилдсан 21 монгол залуусын 11 нь 50 хувийн амжилтаа үзүүлж, ес нь үзүүлж чадаагүй бол нэг нь /”Нишикидо” дэвжээний бөх Миторюү Б.Төрболд/ нурууны бэртлээс болж зодог тайлсан тэмцээн болж өнгөрлөө.

Хоошорюү аварга эхний 11 өдөр дараалж ялсан ч 12, 13 дахь өдрийн барилдаанд дараалан унаж, их аварга Ооносатогоос нэг унаа илүү болсон. Улмаар сүүлийн өдөр Ооносатог давсан ч түрүү бөхийг тодруулах нэмэлт барилдаанд ойрхон /Монойи буюу шүүгчид зөвлөлдөж ялагчийг тодруулсан/ хаялцлаа.

Өнгөрсөн Нагоя башёд макүшита зиндаанд түрүүлэн энэ сард анх удаа жүрёод барилдсан 'Такасаго" дэвжээний бөх Асахакүрюү Р.Жамъянтогтох барууны 11 эрэмбэ дээрээс 13-2 амжилтаар түрүүлсэн бол энэ сард мэргэжлийн смод элсэж орсон Монгол Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү М.Буянтогтох  жонокүчи зиндааны зүүн жигүүрийн 24 эрэмбээс 7-0 амжилтаар түрүүлж, гараагаа амжилттай тавилаа.

АКИ БАШЁД БАРИЛДСАН МОНГОЛ БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ

Макүүчи зиндаа

 

Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 13:2  /Үзүүрлэсэн/

 

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 6:9

 

М-Зүүний №1 Тамаваши Б.Мөнх-Оргил 6:9

 

М-З-№6 Онокацү Б.Чойжилсүрэн 7:8

 

М-Б-№7 Ошоүма П.Дэлгэрбаяр 9:6

 

М-Б-№11 Рога А.Амарсанаа 5:5

 

Жүрёо зиндаа

 

Б-№2 Чиёошома Г.Мөнхсайхан 9:6

 

З-№7 Тамашохо Э.Энхманлай 4:11

 

Б-№11 Асахакүрюү Р.Жамъянтогтох 13:2 #Түрүү

 

З-№13 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:9

 

Макүшитазиндаа

 

Б-№7 Миторюү Б.Төрболд /Зодог тайлсан/

 

З-№10 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 5:2

 

Б-№14 Котокэнрюү Г.Билгүүн 4:3

 

З-№15 Дэванорюү Т.Тэмүүлэн 6:1

 

Б-№27 Казэноүми Ц.Билгүүн 4:3

 

З-№28 Хокүтэнкай Г.Сүхбат 2:5

 

З-№35 Саданохикари Д.Наранцогт 3:4

 

З-№54 Дайшохо Ч.Шижирбаяр 4:3

 

Б-№57 Тэнросэй С.Лувсангомбо 3:4

 

Санданмэ зиндаа

 

Б-№15 Госэйзан Б.Мөнх-Од 4:3

 

Жонокүчи зиндаа

 

З-24 Тацүбаяма М.Буянтогтох. /Анх удаа/ 7:0 /Түрүүлсэн/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна