Казахстаны Алма-Ата хотноо болж буй өсвөр шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны охидын ангилалд “Босоо ноён” клубын тамирчин Идэрийн Цэлмүүн түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр боломжит 30 онооноос 29-ийг авчээ.
Тэмцээн 8, 10, 12 хүртэлх насны ангиллаар болж байгаа бөгөөд 88 улсын 850 өсвөрийн шатарчин оролцож байгаагийн дотор манай улсын 27 тамирчин байна.
Тэмцээн маргааш дуусна. Одоогоор И.Цэлмүүн түрүүлсэн бол 10 хүртэлх насанд 115 шатарчин өрсөлдөж байгаагаас Чинзоригийн Нандинжигүүр 6 тоглож, 6-гаас 6 оноо аван тэргүүлж явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна