“World Population Review” дэлхийн улсуудын интернэтийн үнийг судалж, хямдаар нь эрэмбэлжээ. 2024 онд манай улсад өргөн зурвасын интернэт сарын 13 ам.доллар, 1 мегабит нь 0,71 ам.доллар байсан гэдэг үзүүлэлтээрээ 18 дугаарт эрэмбэлэгдсэн байна. “Өргөн зурвасын” гэдэг нь нэг секундэд 50-60 Мбит/секунд, цаашлаад хэдэн зуун Мбит/секунд дамжуулах чадалтай байхыг хэлдэг байна.
Дэлхийн улс орнуудыг ажиглахад, ихэнх нь 30-50 ам.долларын үнэтэй интернэт хэрэглэдэг бол Арабын нэгдсэн Эмират улсын хэрэглэгчид 98.84, Катар 92.04 Оман 76.99 ам.доллар төлдгөөрөө хамгийн сүүлийн байрт буюу хамгийн үнэтэй интернэттэй улсууд болжээ.
Харин хямд интернэттэй улсын жагсаалтыг Украин сарын 5.62 ам.доллар, ОХУ 8.17 ам.доллар, Румын 8.25 ам.доллар тэргүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна