"The Mongolz"-ын дараагийн өрсөлдөгч тодорлоо

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 01 минут

Шведийн Стокхольмд болж буй "ESL Pro League Season 22" тэмцээнд өрсөлдөж буй "The Mongolz" баг "Gamer legion" багтай тоглохоор болжээ. Манай баг тус тэмцээний эхний тоглолтдоо ОХУ-ын HOTU багт 1:2-оор, өчигдөр Украины  "Inner Circle" багт 0:2 харьцаатайгаар хожигдож, тэмцээнийг 0-2 гэсэн шатнаас үргэлжлүүлэхээр болоод байгаа билээ. 

Тоглолт өнөөдөр Монголын цагаар 19:00 цагт Шведийн Стокхольм хотноо эхэлнэ. 

Манай баг "Gamer legion" багийг өнгөрсөн наймдугаар сард болсон "Esports World Cup 2025" тэмцээний эхний шатанд хожиж, улмаар түрүүлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна