Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хурал нэг дэх өдрийг хүртэл хойшилсон талаар ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хурал нээлттэй явсан. Та бүхэн бүх зүйлийг харсан байх. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндэслэл нь гэмт хэрэгт холбогдсон болоод байна. Үүн дээр яг нотлох баримт байгаа юм уу гэдгийг асуусан. Гэтэл Ерөнхий сайд "Барууны хэвлэлийн сайтад гарсан мэдээллийг үндэслэсэн" гэсэн зүйл ярьсаныг та нар сонслоо. Сайтад гарсан мэдээлэл болгон үнэн бодит гэдгийг нягталсан юм уу, ийм мэдээллийг үндэслэн бусдыг гүтгэж болох уу гэдэг зүйл яригдана. Ямар ч нотлох баримтгүйгээр бусдыг гүтгэсэн учраас би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
Чуулганы дэгийн тухай хуулийн 13.1.9 дээр хуралдаан даргалагчийн эрхэнд хуралдааны тов цагийг тогтоох эрх байна гэж заасан. 18:00 цаг болсон учраас өнөөдрийн хуралдааныг түр завсарлаад энэ ирцээрээ даваа гарагт 11:00 цагаас хуралдана. Асуулт асуух гишүүд яг энэ дарааллаараа үргэлжлүүлнэ.
Наана нь намын бүлгүүд хуралдаж, хэлэлцэх зүйлс байгаа байгаа юм шиг байна гэдэг мэдээлэл байгаа учраас завсарласан. Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрын хувь заяаны асуудлыг шийдэх гэж байгаа учраас яаралтай, хөнгөн хуумгай хандаж болохгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна