Шведэд болсон "ESL Pro League"-ийн 22 дахь улирлын тэмцээнд “Виталити” багийн ялалтаар өндөрлөлөө. Тэд өнгөрсөн шөнө болсон шигшээ тоглолтод 10 сая ам.доллараар босгосон гэгддэг “Falcons”-ыг 3:0-ээр ядах юмгүй буулгаж авсан юм.
Францын баг хамгийн сүүлд “Остин” мэйжорт манай “Монголз”-ыг хожиж түрүүлснээсээ хойш анх удаа цом хүртэв.
Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор харин “Falcons”-ын Monesy тодорчээ.
Улирлын эхний долоон тэмцээндээ дараалан түрүүлж, гайхамшиг харуулж байсан тэд ийнхүү улирлын найм дахь цомоо хүртэж, 2018 онд “Астралис” баг 10 тэмцээнд түрүүлсэн амжилтад ойртож ирлээ. Багийн ахлагч ApEX ч яг ийм хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Францын баг улирал дуустал "IEM Chengdu", "BLAST Rivals S2", "Starladder Budapest Major" тэмцээнүүдэд оролцох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна