“The MongolZ” баг урилгаар “BLAST Rivals Fall-2025” тэмцээнд оролцоно

Г.Хоролмаа
9 цаг 16 минутын өмнө

БНХАУ-ын Hong Kong хотод 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжлэх “BLAST Rivals Fall” 2025 тэмцээнээс “The MongolZ” багт урилга хүргүүлсэн.  Тэгвэл  “The MongolZ” баг урилгыг хүлээн авч тус тэмцээнд оролцохоор боллоо.

Энэхүү тэмцээн нь нийт 350 мянган ам долларын шагналын сантай бөгөөд найман баг оролцох өндөр зэрэглэлийн тэмцээн юм.

Уг тэмцээнд найман баг оролцох ба үүний дөрвөн баг нь урилгаар оролцож байгаа бол дөрвөн баг нь “Valve Regional Standings” (VRS)-ийн оноогоор тэмцээнд оролцох эрхийг олж авчээ.

Тэмцээний явагдах формат нь найман баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглох болно. Хэсэг болгоноос хамгийн их хожил авсан багууд дараагийн шатанд оролцоно.

Урилгаар  “The MongolZ”, “FURIA”, “Vitality”, “Team Spiri”t гэх багууд оролцож байгаа бол “Falcons”, “PAIN”, “TYLOO”, “Passion UA” багууд “Valve Regional Standings” (VRS)-ийн оноогоор оролцох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна