“Налайх бизон” баг Т.Санчираас 100сая төгрөг шаарджээ  

Г.Хоролмаа
6 цаг 32 минутын өмнө

Энэ сарын нэгнээс эхэлсэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн багуудын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, ихэнх багууд Монгол тамирчидтайгаа гэрээгээ хийгээд байгаа юм. Харин гавьяат тамирчин Т.Санчир яах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Өнгөрсөн улиралд дээд лигээс М хөгжлийн лиг рүү унасан “”Налайх Бизон” багийн тамирчин Т.Санчир энэ улиралд “ОМНИ Эрдэнэт Майнерс” багт нэгдээд байсан ч Налайх Бизон баг одоогоор түүнийг багаас чөлөөлөх бичиг хийж өгөөгүй байгаа аж.

 Энэ талаар Эрдэнэт Майнерс багийн ерөнхий дасгалжуулагч МУГД О.Баярцогт “Налайх Бизон баг тамирчныхаа цалинг хоёр жил өгөөгүй мөртлөө одоо улирал эхлэхэд чөлөөлөх бичиг өгөхгүй, ОМНИ Эрдэнэт Майнерс багаасаа ₮100 сая авч өг гэсэн шаардлага тавиад байна. Мэдээж сагсан бөмбөгт хөрөнгө оруулж байгаа багийн эзэд, дасгалжуулагчид, тамирчид бүгдээрээ л сагсан бөмбөгийн төлөө явж байгаа. Гэхдээ аль аль нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэтэл гэрээгээ зөрчиж цалин хөлсөө өгөөгүй бол миний хувьд гэрээг автоматаар цуцалсан л гэж бодож байна. Ийм л нөхцөл байдалтай үүсээд байгаа.  Одоо бол багаасаа мөнгө авч өг гэсэн л байдалтай байна” гэлээ.

Одоогоор “Налайх Бизон” багаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд M хөгжлийн лигт тоглож байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.211
    2 цагийн өмнө

    Манай сагсан бөмбөг иймэрхүү л бна доо. Цаашид ч мөнгөний хэрүүл их гарах байх. Залуучуул сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин энэ тэр гэж амьдралаа үрэх хэрэггүй.

    Хариулах