П.Наранбаяр: Боловсролын салбарын ажилчдын цалинг шууд 3.5 сая болгох ямар ч боломжгүй

С.Гандэлгэр
10 цаг 13 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Боловсролын салбарын ажилчдын цалинг 20 хувиар нэмэх болсон талаар салбарын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Боловсролын салбарын ажилчдын цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэр гарлаа. Нийтдээ энэ салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний үндсэн цалин нэмэгдэхээр боллоо. 

Гэхдээ нөгөө талд урсгал зардал, хөтөлбөр арга хэмжээний төсвөөсөө таналт хийх шаардлагатай. Энэ ажлыг бүгдээрээ хамтдаа хийж гарахаас өөр аргагүй. Мөн ажил хаялт зарлаад байгаа Үйлдвэрчний эвлэлийнхэнд хандаж хэлэхэд өнөөдөр эдийн засгийн бүрэн бололцоогоороо энэ шийдвэрийг гаргаж байгаа. Шууд маргааш 3.5 сая төгрөг болгох ямар ч боломжгүй. Ингэж нэмэхэд 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Үүнтэй холбогдуулан бид гурван жилийн төлөвлөгөө гаргаад үе шаттай нэмэх байр суурьтай байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна