“БАХРЕЙН 2025”: 3х3 сагсанбөмбөгийн хөвгүүдийн баг эхний хоёр тоглолтдоо хожлоо

Zuv.mn
14 цаг 50 минутын өмнө

“Бахрейн 2025” Азийн өсвөр үеийнхний наадмын 3х3 сагсанбөмбөгийн тэмцээн өчигдөр эхэллээ. Умм Аль Хассам дахь Бахрейний сагсанбөмбөгийн холбооны ордонд болж буй уг тэмцээний хөвгүүдийн А хэсэгт өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг өчигдөр хоёр тоглож, Туркменистаныг 21:11, Хятадын Тайванийн багийг 22:17 оноогоор хожсон байна.

С хэсэгт Катарын баг өчигдөр Камбожийг 21-7, Тайландыг 22-17, Узбекистаныг 21-20 оноогоор хожжээ.

3х3 сагсанбөмбөгийн хөвгүүдийн тэмцээнд одоогоор Монгол, Катарын баг хожигдол амсаагүй явж байна.

Энэхүү наадамд 45 ҮОХ-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөх бөгөөд тэдэн дунд Монгол Улсын 134 тамирчин, 43 албан хүний бүрэлдэхүүнтэй баг спортын 20 төрөлд оролцож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна