"Оюутолгой"-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг энэ сарын 27-31-ний хооронд зохион байгуулах санал тавьсныг "Рио Тинто" хүлээн зөвшөөрсөн талаар Засгийн газар мэдэгдсэн билээ. Уг товооор бол хэлэлцээр өнөөдөр эхэлнэ. "Рио Тинто"-гоос асуудлыг газар дээр нь шийдэх эрх мэдэл бүхий 10 хүний бүрэлдэххүүнтэй баг Монгол руу гарсан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлд гараад байна.
УИХ, Засгийн газраас Оюутолгой ХХК “Рио Тинто” группээс дамжуулан зээлсэн 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүг бууруулах, төслийн талбайд хоёр лиценз эзэмшиж буй “Онтрэ” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Зээлийн хүү бууруулах хэлэлцээрийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж буй.
Тэрбээр энэ талаар “Ажил амжилттай урагшилж байгаа. Зээлийн хүүг бууруулах тал дээр аль, аль талдаа тааламжтай нөхцөл бүрдсэн. Манай Улсын хувьд зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд, далд уурхайн олборлолт эхэлж, төслийн эрсдэл бүрэн арилсан. Ийм таатай үед хэлэлцээр болж байна гэж ойлгоорой” гэж байв.
Харин "Онтрэ" ХХК-ийн лицензит талбайд төрийн хувь эзэмшлийг тогтоох гол зорилготой хоёр дахь ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж байгаа. Канадын компанийн зүгээс лицензит талбай дахь нөөцийн өөрт ногдох хэсэг болох 20 хувийнхаа 34 хувийг Засгийн газарт эзэмшүүлэх асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн бол манай талаас лицензит талбайн бүх нөөцийн 34 хувь дээр хэлэлцээр хийнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байдалтай буй.
"Оюутолгой" төслийн санхүүжилтэд зориулж авсан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт манай талаас тавих шаардлагуудыг Б.Жавхлан сайд дараах байдлаар танилцуулж байв.
1. Зээлийн хүүг эргэж харах хугацаа долоон жил байгааг гурван жил болгох,
2. 11.5 хувь байгаа зээлийн хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэлд зохицуулан буулгах,
3. Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болиулах“, “Менежментийн төлбөр тооцох аргачлал, хувь хэмжээг бууруулах”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.223
Германы шилдэг эдийн засагч, эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар‼️
Хариулах66.181.161.64
Олон нийьийн сүлжээгээр Дамдинням гишүүний талаар тун ам муутай бх юм. Энэ хүн олигтой Монгол улсын эох ашигт нийцэх шийд гаргаж чадах бол уу даа. Харж сууя даа
Хариулах59.153.114.244
биеэ тоосон,хувиин амбицтай,mcs-г толоолдог,иргэдээ дорд уздэг иим новшнуудыг уих,зг-т оруулдаг нь маш буруу,гадна доторын луйварчидын захиалга биелуулэх оролдлого хиивэл хатуу шиитгэх естой!
142.160.235.175
I buy a house and tell the lender I only want to pay interest on the principle...unfortun etely that's not how lending works
Хариулах202.126.89.129
Ажлын хэсэг ахалж байгаа дарга нараа эх орон ард түмний өмнө зогсох нүүртэй байхын тулд зөв шийдвэрт хүрээрэй. Амжилт хүсье!
Хариулах122.201.31.208
Дамдинням шунал эрх мэдлийн дэв гүн шингэсэн сда авилга авчих гээд гүйж байгаа байхдаа. Иймэрхүү гаруудыг одоо яамаарч юмдээ
Хариулах202.126.88.71
Дамдинням дурак нь авилга шаачих уу лаларууд аюултай шүү.
Хариулах