Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр мэргэжлийн бус Лүүлүүгийн Ганбаатар гэгч холбогдох хууль тогтоомжийг зөрчин томилдогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ойр холбоотой гэдгээрээ томилдогдсон гэх энэ хүний томилгоо яг ямар хууль журам зөрчсөн, мэргэжлийн бус томилгоо нь улс орны эдийн засагт хийгээд одоо эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа Засгийн газрын нэр хүндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх асуудлыг энэ удаад хөндөж байна.
ТӨК-иудыг улстөрчид базаж, “идэж” байгаагийн тод жишээ Хөтөлийн "Цемент шохой"
Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэж, ТӨБЗГ-аас өөрийн харъяанд татаж авсан билээ.
Энэ ажиллагааны хүрээнд уул уурхайн бус, барилгын материал үйлдвэрлэдэг “Цемент шохой” ХХК-ийг тус компанид мөн нэгтгэсэн бөгөөд ингэхдээ бусад уул уурхайн компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс тусгайлан өөр Төлөөлөн Удирдах Зөвлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас байгуулах замаар удирдлага болон хяналтын тодорхойгүй байдалтай болгосон байдаг. Тодруулбал, “Вагонтой юм байна” гэдэг шалтгаанаар Тээвэр ложистикийн хэлтэст хариуцуулсан.
ТӨБЗГ 2022 онд “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг, дараа нь, компанийн ТУЗ түүний хамаатан болох Д.Баттүвшинг нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүй томилсон байдаг.
Л.Наранбаатар, Д.Баттүвшин нарын ажилласан гуравхан жилд компанийн байдал
-Санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаагүй,
-Гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд бодитоор 60%-тай дүгнэгдсэн,
-Санхүүгийн баланс “Хязгаарлалттай” дүгнэгдсэн,
-Чулуунцарын үйлдвэр зогссон,
-Цементийн үйлдвэрийн бүтээмж 200 мянга орчим тонн хүртлээ буурч, зогсох эрсдэлд орсон зэрэг алдаа дутагдалд орж, цементийн зах зээлээс шахагдан гарчээ.
“Цемент Шохой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын гурван жилийн ажлын дүгнэлт:
2022–Хангалтгүй
2023–Хангалтгүй
2024–Хангалтгүй хэмээн дүгнэгдсэн.
Ийнхүү 2022 онд хууль бус хувьчлалыг цуцалж, хувийн хэвшлээс төрийн өмчийн мэдэлд сүр дуулиантай буцаан авсан барилгын салбарын томоохон үйлдвэрлэгч компанийг чадваргүй, сэтгэлгүй Сэлэнгэ аймгийн хамаатан садангууд дамжуулан эзэмшиж, дэгэн догон алдагдалтай ажиллуулж, авилга ашиг сонирхолоо хэрэгжүүлэн гурван жил үргэлжилж, төрийн өмчит компанийн нэр хүнд, үр ашгийг ноцтой хохироож байна.
Гэтэл энэ байдал үргэлжилж, улс төрийн хамаарал нь л өөр болохоос мөн л Сэлэнгийн гаралтай Лүүлүүгийн Ганбаатар гэгчийг гүйцэтгэх захирлаар томилсон нь хууль журмыг уландаа гишгэж, цаашид төрийн буюу ард түмний өмч улстөрчдийн “утсан хүүхэлдэй”-нүүдийн гарт дампуурах нь гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Иргэд өмчийн компаниараа хямд, чанартай цемент үйлдвэрлүүлж хэрэглэмээр байна, сонгон шалгаруулалт явуулж өгөөч, Ерөнхий сайд аа
Улс орны бүтээн байгуулалтад том хувь нэмэр оруулж, Баялгийн санд их хэмжээний хөрөнгө хуримтлуулах бололцоотой Хөтөлийн “Цемент шохой” ХХК хууль зөрчиж томилогдсон мэргэжлийн бус удирдлагуудын балгаар уруудаж доройтон дампуурахад ойрхон ирээд байна.
Хонгилын түлхүүрийг атгах гэж биш, нураах гэж Засаг тэргүүлсэн гэдгээ батална уу, Ерөнхий сайд аа
Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, цементийн эрэлт нийлүүлэлт, үнэ тогтолтоос гадна, чанар, стандартад өндөр босго тогтоох, тохируулагчийн үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой тус үйлдвэрт хэдэн жил дараалан мэргэжлийн бус удирдлагууд томилогдсоноос бүтээгдэхүүний чанар эрс муудаж, ирэх хавар эхлэх Туулын хурдны зам, давхар зам гэх мэт улсын чанартай томоохон бүтээн байгуулалтад оролцох боломжгүй болж буй.
Төр ийнхүү өмчөө “албаар” үнэгүйдүүлснээс “Монцемент”, “МАК цемент” зэрэг компаниуд дураараа үнэ тогтоож, зөвхөн үнийн зөрүүнээс жилдээ 200-500 тэрбум төгрөгийг иргэдийн халааснаас “сааж” буй.
Нөхцөл байдал ийм байхад нээлттэй сонгон шалгаруулалтыг яаралтай зарлаж, ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүн томилохын оронд өмнө тогтсон буруу жишгийг үргэлжлүүлж байгаа нь Г.Занданшатарын Засгийн газар, түүний тойрон хүрээлэгчид /Ялангуяа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт/ өмчийн хулгайтай /Төрийн өмчийг үнэгүйдүүлэх нь хулгайн нэг хэлбэр/ хууль хэрэгжүүлж тэмцэх биш, харин эрх мэдлийг атгах гэсэн зорилготой гэж харагдуулж байна. Улстөрч сайхан ярьдаг, гэхдээ ярьсан нь үнэн эсэхийг томилгоо, үйлдлээс нь харж болдог.
Тиймээс үүрэг өгч, хууль бус томилгоог яаралтай цуцалж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлан төрийн өмчийн энэ том үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах боломжийг хангаж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүсэж байна.
Зөрчиж байгаа хууль, журмууд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.46
Энэ ЗГ-аас өөдтэй юм гарахгүй ээ горьдолтгүй.
Хариулах192.82.64.153
болиочээ
Хариулах