​ “Ухаахудагийг төрд авъя” гэхээсээ өмнө эрхзүйт төрийн зарчим, хууль, журам, тогтоолуудын дотоод ёс суртахууныг эргэж харъя

Х.Батсайхан
7 цаг 21 минутын өмнө

Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж,  газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэдэдээ тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон билээ.

Улмаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталж, Хяналт шалгалтын тухай хууль гарган, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих боломжийг УИХ, УИХ-ыг сонгосон ард иргэдэд олгосон. Энэ хуулиудын санаа нь зөв үү гэвэл зөв.       

Гэвч энэ нь эрх баригчдын хувьд хувийн хэвшлийг дарангуйлахдаа урдаа барих бамбай, ард түмэнд үзүүлж “тархи угаах”-даа ашиглах өнгөлөн далдлалт байвал яах вэ.  

Санаж байгаа бол, Баялгийн сангийн тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан. Яг зэрэгцүүлээд Ашигт малтмалын 5.4, 5.5 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, 5.6, 5.7 дугаар зүйлийг шинээр зохиож Баялгийн сангийн эх үүсвэрийг тодорхой болгосон байдаг.  

Ер нь ямар ч хууль олон нийтэд хүртлээ дор хаяж хагас жил, ойлгогдтолоо жил болдог. Түүнээс наана ойлголт бага, тархи угаах боломж байдаг гэсэн үг.  Тэр ч ёсоор, хор сар хууль сурталчлах ажил эрчимтэй явж, нэр хүнд нь оргилдоо хүрэх үед УИХ-ын сонгууль болсон. Хамгийн харамсалтай нь, сонгуульд ялсныхаа дараа эрх баригчид төртэй тухайн цаг үеийнхээ хууль тогтоомжийн хүрээнд асуудлаа шийдээд үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүд рүү “100 хувь төрд авна” /Ухаа худаг/, “Төрийн хувь эзэмшлийг тогтоосныхоо дараа үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших ногдол ашгийг нөхөж авна, авахдаа нэг мөсөн авна” /”Ачит ихт”/ гэхчлэн дайрч эхэлсэн. Ингэснээрээ, хуулийн дотоод ёс суртахууныг алдагдуулж, хэрэгжилтийг нь ч удаашруулж байна.

Хуулийн ёс суртахуун, алдагдвал хүрэх үр дагавар

 АНУ-ын сэтгэгч Лон Льюис Фуллерын “Хуулийн ёс суртахуун” /1964/ бүтээлд Рекс хэмээх хаан улсаа шударгаар удирдахыг хичээх ч хууль нь,

-Тохирох зүйл заалт байхгүй

-Олон нийт мэдэхгүй

 -Тодорхойгүй, ойлгомжгүй

-Хуулийг буцааж хэрэглэдэг

-Хоорондоо уялдаагүй, нэгнээ үгүйсгэж зөрчилдсөн

-Биелэгдэх боломжгүй

-Тогтворгүй

-Хэрэглээ болон шаардлага хоорондоо зөрчилтэй гэсэн хүндрэл бэрхшээлтэй байнга тулгарч байгаа талаар өгүүлдэг.

Энэ бүтээлээрээ Фуллер дээрх бэрхшээлүүд нь хуулийн гол сул тал, эрхзүйт төрийн үнэт зүйлийг алдагдуулдаг гол хүчин зүйл гэж үздэгээ илэрхийлсэн бөгөөд хуульд тавигдах үндсэн зарчмыг тодорхойлсон юм.   

Тодруулбал, эрхзүйт төртэй улс гэгдэхийн тулд хууль нь,

  • Ижил тэгш байх 
  •  Нийтэд зарлагдсан байх  
  • Ирээдүйд үйлчлэх /Буцаж үйлчлэхгүй байх/ 
  •  Ойлгомжтой байх 
  •  Бие биенээ малгайлан захирсан байх /Эрэмбэ/ 
  •  Хамрагдаж буй талуудын бүрэн эрхийг хөндөхгүй 
  •  Субъект итгэл найдвараа алдтал байнга өөрчлөгдөх ёсгүй; 
  •  Үндсэн хэв маяг бүхий тогтолцоондоо захирагдах гэсэн найман зарчмыг заавал дагаж мөрдөх ёстой.

Дээрх зарчмуудад хэдий чинээ ойртоно, төдий чинээ алдаа завхралаас зайлсхийж, шударга хууль, цаашлаад цэвэр тунгалаг эрхзүйт төр бий болно, харин нэг нь л зөрчигдөхөд хууль ёсны биш болно гэж үзсэн. Лон Фуллер энэхүү найман зарчмаа хуулийг жинхэнэ хууль болгодог дотоод ёс суртахуун гэж нэрлэсэн бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Манай эрх баригчид харин Баялгийн сангийн тухай хуулиар гул барьж “Хууль зөрчсөн байна, хураана” гэж хувийн хэвшлийг дармталснаараа Баялгийн санд хөрөнгө хуримтлуулах боломжийг ямар ч байсан нэг жил хойшлууллаа.

Баялгийн санд хөрөнгө хуримтлуулах хамгийн боломжтой нь эргэлтэд орчихсон Ухаа худаг, Нарийн сухайт зэрэг ордууд. Тухайн үеийнхээ хууль, журмын дагуу эзэмшээд, эргэлтэд ороод явж байгаа. Гэтэл 2024 онд нэг хууль батлаад хуулийг буцаан хэрэглэх зарчим руу оруулж байгаа нь цаашдаа эрх баригчид хүссэн цагтаа хууль гаргаад, түүнийгээ буцаан хэрэглэх, эсвэл дураараа авирлачихаад дараа нь түүнийгээ зөвтгөсөн хууль гаргах үр дагавартай. 

Ухаа худаг дээр жишээ нь, М.Энхболдын үеэд эхлэл нь тавигдаж, С.Баярын үед албажсан хэлцлийг Л.Оюун-Эрдэнэ үнс болгож байгаа бол Л.Оюун-Эрдэнийн үед хийгдсэн ажлуудыг хожим хэн нэг нь үнс болгох боломжтой гэсэн үг. Энэ нь "Хууль буцаж үйлчлэхгүй" -гээс гадна "Иргэд хуулийн засаглалд  итгэл найдвараа алдтал байнга өөрчлөгдөх ёсгүй" гэсэн зарчим ч зөрчигдөхөд хүргэж, улмаар эрх зүйт төрийн зарчим алдагдана. Эрхзүйт төрийн үед хууль журам тогтвортой байдаг.

Тиймээс Баялгийн санд мөнгө хуримтлуулна, авна иднэ гэхээс урьдаар сүүлийн жилүүдэд, ялангуяа 2019 оноос хойш гарсан хуулиуд, түүнийг дагасан журам, УИХ, Засгийн газраас гаргасан тогтоолууд, хэрэгжүүлж байгаа хүмүүсийн /БЭТ Ж.Батзандан/ хандлагаас  дотоод ёс суртахуун хайвал яасан юм бэ. 

Төртэй хамтарч ажиллаад хууль журам өөрчлөгдсөнөөс, эсвэл буцаж үйлчилснээс дампуурч хохирсон ААН хэчнээн байна вэ. Төр хувийн хэвшлийн түншлэл ер нь газар авах уу. Авлаа гэхэд юу болж дуусах вэ. Дараагийн Ухаа худаг болохгүй гэх баталгаа бий юу. Иргэд бүгд Баялгийн сангаас ногдол хувь авдаг хэвээр дуусах юм уу. Шинэ Стратегийн орд эзэмшиж, Баялгийн санг арвижуулагч болж болохгүй юу. Ер нь Монгол Улс цаашдаа чөлөөт зах зээлийн замаар хөгжих юм уу, эсвэл коммунизм руугаа буцах уу. Энэ бүх асуулт хариултгүй байна. 

Миний хувьд, ирээдүйд гарах хор уршиг нь Баялгийн сан, байгалийн баялгаар хязгаарлагдахгүй болохоор эрх зүйт төр, хуульд итгэж амьдрах итгэл найдвараа авч үлдсэн нь илүү үнэ цэн гэж бодно.  



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.251
    3 цагийн өмнө

    Ойлгомжтой бичжээ

    Хариулах
  • 103.229.120.251
    4 цагийн өмнө

    Маш сайн

    Хариулах
  • 202.126.89.3
    4 цагийн өмнө

    Хувийн хэвшил нь үнэхээр ард түмнийг ядууруулж мөлхүүлж байгаа гарцаагүй үнэнийг харах орчноос холдсон идсэн завшсан дээдсийн ивээлээр боломжийн гачигдах дутагдах амьдралгүй болчихсон хүмүүс улс оронд дэг журам тогтоож сахилга хариуцлагыг өндөржүүлж зүй бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн зохисгүй үйл ажиллагааг зөв голдрилд оруулах гэсэн үзэл бодлогыг хүчгүйдүүлж маш олон ядуу доорд хүмүүсийг цөөн хөрөнгөтнүүдээр дарлуулах гэсэн явуургүй үзэлтэй хүмүүс барууны харгис капитализмыг хамгаалж дэлхийг түйвээж буй АНУ түүний барууны үзэлтнүүдийн хэлсэн ярьсныг магтан ишлэл авч тэжээгддэг хөрөнгөтөн эздийнхээ гар хөл болж байгаагийн сонгодог жишээ нь энэ юм.Худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхэн өөрийн өртөг тооцохгүй хүний хэрэгцээ дагуулж амандаа орсон тоо хэлж үнийн хөөрөгдөл,үнийн хайчаар ард түмнийг жинхэнэ мөлжиж,эзэд хагарч язартлаа хөрөнгөжих тутам шулах мөлжих нь хэвийн хэмжээнээс хэтэрч ажилчин хүмүүсийг хөдөлмөрийг мөлжиж асар их ажил хийлгэж асар их ашиг олж маш бага цалин өгдөг,Монголын бүх ард түмэнд тэнгэрээс заяасан газар дэлхий байгалийн баялгийг шудрага бусаар эзэмшиж ашиглаж асар их орлого олж,олж байгаа ашигтай нь харьцуулбал маш бага татвар төлж үүнийг татвар төлөгч,баялаг бүтээгч гэж цээжээ дэлддэг аймшигт гамшиг эх орныг минь эзэлснийг мэдэхгүй хувийн хэвшлийг хавчлаа,хууль буцаан хэрэглэж эрх зүйт төрийн нэр хүнд унана гэх мэтчилэнгийн эх орончийн дүр эсгэсэн ард түмнээсээ урваж цөөхөн хөрөнгөтнүүдийн цаашилбал гадаадын тонон дээрэмдэгчдийн гар хөл болсон хүмүүс Монголын ард түмэнд учирч байгаа зовлонг мэдэхгүй хүн л иймэрхүү нийтлэл бичиж эзэдтээ үнэнчээ харуулдаг бизээ.АНУ-ыг шүтдэг барууны үзлийг дэмждэг хүмүүст үнэнч хайртай АНУ-ын чинь төр нийгмийн зүтгэлтэн АлленДалласын 1945 онд хэлсэн үгийг сануулваас"Ядуум буурай,хүн ам бага,жижиг орнуудад АРДЧИЛАЛ өг,тэдэнд хөгжиж буй гэсэн цол гуншин зүүлгэ,тэдэнд мөхөж буйг нь мэдэхгүй болтол нь ХҮНИЙ ЭРХ ЭДЛҮҮЛЖ,юу дуртайгий нь хийлгүүл,Л

    Хариулах
    • 202.126.89.3
      3 цагийн өмнө

      Либертари либерал үзэл суртлыг бага залуу өсвөрнасны хүүхдүүдэд нь зааж бэлтгэ,дараачийн улс төрийн тогтолцоо залгамжлах үе ирэхэд нь өөрсдийнх нь үр сад эх орноо бидний заасан ардчиллаар мөхөөх болно тэдэнд мөнхийн сайн сайханд хүрнэ гэсэн хуурамч итгэл бий болго тэд яг хавхан дээрх бяслаганд дурлах хулгана мэт хошуурцгаах болно" гэсэн үгийг дахин дахин сануулъя

  • 103.57.95.17
    4 цагийн өмнө

    Үндсэн хууль,хууль тогтоомж зөрчиж,хууль бус аргаар хөрөнгөжсөн,нийт йн өмчийг үндэслэлгүйгээр авч ашигласан, хөдөлмөрөөр биш байгалийн баялгийг зөвхөн хувьдаа авя бёзнис хийсэн, төрийн өмчийг шамшигдуул сан,үрэгдү

    Хариулах
  • 103.57.92.184
    5 цагийн өмнө

    l

    Хариулах