МУГТ Т.Тулга, ОУХМ О.Сүлдхүү нар өрсөлдөгчөө сөхрүүлсэн PWL10 тэмцээний бүрэн дүн

Х.Батсайхан
3 цаг 39 минутын өмнө

ОХУ-д төвтэй Мэргэжлийн бөхийн лиг /Professional wrestling league/-ийн 10 жилийн ойд зориулсан PWL10 тэмцээн, дэлхийн шилдгүүдийн халз барилдаан Монголын цагаар өнгөрсөн бямбаас ням гарагт шилжих шөнө амжилттай болж өнгөрлөө.

“PWL”-ийн зохион байгуулдаг тэмцээнүүдэд  чөлөөт, сонгомол, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн хамгийн шилдэг бөхчүүд оролцож, өндөр шагналын төлөө өрсөлддөг. Тэгш ойд зориулагдсан энэ удаагийн тэмцээнд  олимп, дэлхийн аварга Заур Угуев, дэлхийн хошой аварга, олимпын хошой медальт Акжол Махмудов, дэлхийн аварга Абасгаджи Магомедов, Панамерикийн аварга Николас Ли, олимпын аварга Юи Сусаки, Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Нонока Озакинарын зэрэг шилдгүүд урилгаар оролцон барилдлаа. Урилга хүргүүлсэн алдартнуудаас олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Абдулрашид Садулаев, энэ оны ДАШТ-д өрсөлдөгч бөхчүүддээ нэг ч оноо алдалгүй түрүүлж шуугиан тарьсан Захид Валенсия нар харин ирж амжсангүй.

Бөхийн орон Монголоос энэ тэмцээнд хоёр бөх уригдаж, урьдчилсан барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга ОХУ-ын бөх, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Голам Реза Тахтийн нэрэмжит олон улсын тэмцээний энэ оны аварга Далгат Абдулкадыровыг, үндсэн барилдаанд Азийн АШТ-ий хойшо хүрэл медальт ОУХМ О.Сүлдхүү 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальт, энэ оны Европын аварга Ахмед Усмановыг тус, тус яллаа.

 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

2025 оны арваннэгдүгээр сарын 8, Москва, ОХУ.

PWL 10.

Эхний хэсэг /Урьдчилсан барилдаан/

  1. Чөлөөт бөх. 86 кг. Халил Аминов (ОХУ) — Радик Валиев (ОХУ) 10:4
  2. Чөлөөт бөх. 74 кг. Иналбек Шериев (ОХУ) — Алан Кудзоев (ОХУ) 4:1
  3. Чөлөөт бөх. 57 кг. Абубакар Муталиев (ОХУ) — Абдумалик Карачов (Кыргызстан) 10:5
  4. Чөлөөт бөх. 92 кг. Абубакр Абакаров (Азербайжан) — Камиль Куруглиев (Казахстан) 4:0
  5. Сонгомол бөх. 130 кг. Марат Кампаров (ОХУ) — Мохамед Абделлатиф (Египет) 0:1
  6. Чөлөөт бөх. 70 кг. Далгат Абдулкадыров (ОХУ) — Төмөр-Очирын Тулга (Монгол) 1:2
  7. Сонгомол бөх. 97 кг. Магомед Муртазалиев (ОХУ) — Кирилл Маскевич (Беларусь) 0:3

Хоёр дахь хэсэг /Үндсэн барилдаанууд/.

  1. Эмэгтэй чөлөөт бөх. 62 кг. Алина Касабиева (ОХУ) — Нонока Озаки (Япон) 0:5
  2. Чөлөөт бөх. 70 кг. Курбан Шираев (ОХУ) — Брайтон Ли (АНУ) 10:0
  3. Сонгомол бөх. 63 кг. Айтжан Халмаханов (Узбекистан) — Керем Камал (Турк) 8:1 цэвэр +/-
  4. Чөлөөт бөх. 79 кг. Ахмед Усманов (ОХУ) — Олонбаярын Сүлдхүү (Монгол) 0:3
  5. Сонгомол бөх. 130 кг. Сергей Семенов (ОХУ) — Павел Глинчук (Беларусь) 5:2 цэвэр +/-

Сүүлийн хэсэг /Гол барилдаанууд/

  1. Чөлөөт бөх. 97 кг. Алихан Кцоев (ОХУ) — Жонатан Айелло (АНУ) 5:4
  2. Сонгомол бөх. 87 кг. Алан Остаев (ОХУ) — Александр Комаров (Серб) 0:2
  3. Эмэгтэй чөлөөт бөх. 53 кг. Наталья Пудова (ОХУ) — Юи Сусаки (Япон) 0:10 туше -/+
  4. Сонгомол бөх. 55 кг. Эмин Сефершаев (ОХУ) — Эльданиз Азизли (Азербайжан) 7:10
  5. Чөлөөт бөх. 65 кг. Абасгаджи Магомедов (ОХУ) — Ник Ли (АНУ) 10:0
  6. Сонгомол бөх. 82 кг. Акжол Махмудов (Кыргызстан) — Айк Мнацаканян (Болгар) 2:3
  7. Сонгомол бөх. 77 кг. Сергей Степанов (ОХУ) — Малхас Амоян (Армен) 2:0
  8. Чөлөөт бөх. До 61 кг. Заур Угуев (ОХУ) — Нураддин Новрузов (Азербайжан) 11:0


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна