​ УИХ-ын дарга Н.Учрал “Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох” асуудлаар Арилжааны банкуудтай уулзаж байна

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

Тэтгэврийн зээлийн хугацааг бууруулах, хугацааг 36 сар болгож нэмэгдүүлэх асуудлаар яг одоо “Монголбанк”-нд уулзалт болж байна. Уулзалтад УИХ-ын дарга Н.Учрал, арилжааны банкуудын төлөөлөл оролцож байгаа аж.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал “800,000 төгрөгийн тэтгэвэртэй иргэн 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 17.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авлаа гэж бодоход сарын эргэн төлөлт нь 399,000 төгрөг болж байгаа. 36 сар болгочихвол эргэн төлөлт нь 288,000 төгрөг болж буурна. Энэ 100,000 төгрөгийн зөрүүг инфляцийг хөөрөгдөнө гэхээсээ илүү иргэндээ өргөн хэрэглээний бараа, хүнсээ авах орлогыг үлдээж байгаа гэж харж байна. Өөрөөр хэлбэл, авах зээлийн хэмжээ нэмэгдэхээс илүү эргэн төлөлт буурах ач холбогдолтой гэж үзэж байна.

Тэтгэврийн зээлийн эрсдлийн жинг 150 болгосон нь чанаргүй зээлтэй ижил байна. Гэтэл 0.7 хувьтай байдаг. Тийм учраас Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдах гэж байгаа гэж сонссон. Тэнд тэтгэврийн зээлийн эрсдлийг бодолцох боломж байна уу гэж УИХ-ын гишүүд бас асуугаад байгаа учраас бид энэ асуудлыг судалж үзэхийг та бүхнээс хүсэж байна. ” гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны арванхоёрдугаар сарын 2-ны хурал дээр Монголбанкны заавал байлгах нөөцөөс тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэсгийг чөлөөлөх боломж байгаа эсэх дээр гишүүд бас асууж байсан. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ гэж асууя” гэлээ.

Мөн энэ удаагийн өөрчлөлт нь асуудлыг сууриар нь шийлдэж чадахгүй учраас тэтгэврийн тогтолцоо руугаа орж, шинэчлэлээ хийх шаардлагатай болж байгааг УИХ-ын дарга энэ үеэр онцоллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна