"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бид нар улсаараа нэг тал байх ёстой” гэдэгтэй санал нийлнэ. Бид нар дотроо нэг байлдана, гадагшаа нэг байлдана. Сая “Хаалттай хийе” гэж байна шүү дээ. Тэгвэл би зөндөө юм ярьж өгнө.
“Хөрөнгө оруулалт чинь яагаад хэтэрчихэв ээ. ХОГ зөрчөөд байна. ТЭЗҮ юм чинь болохгүй байна, хууль зөрчөөд байна” гэхээр л буудаж эхэлдэг юм. Тэр нь манай Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, би. Хөрөнгө оруулалт нэмэгдээд, “Гүний уурхай байгуулъя” гэсэн чинь бүүр нэмэгдэнэ” гээд.
Д.Дэмбэрэл даргын хэлдгээр, “Монголыг “алаад” өгнө” гээд байсан компани өнөөдөр 12 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан байна. Ийм юм байж болохгүй. Манай Засгийн газар засах гэж оролдсон юм, бараагүй. Одоо харин энэ сонсголоос хойш үр дүн гарах ёстой. “Онтрэ” хэлэх үггүй болох байх, тэр чинь манай баялаг. Лиценз гэдэг цаасны цаана л баялгуудыг чинь аваад байна шүү дээ. Тэр цааёыг хэдээр зарж байна вэ. 10 сая ам.доллараар зарж болж байгаа биз дээ.” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна