Ц.Даваасүрэн: 2021 оны байдлаар Монгол Улс 1.3 тэрбум, “Рио Тинто” 10.1 тэрбум ам.долларын ашиг хүртсэн

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой 400 гаруй тэрбумын үнэлгээтэй орд. Бармттай ярья. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, 2021 оны байдлаар Оюутолгойн ордоос Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын татвар бөгөөд ашиг, “Рио Тинто” зээлийн хүү, менежмент оруулаад 10.1 тэрбум ам.долларын ашиг хүртсэн.

Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар лиценз, төсөл хамруулж болохыг тухайн үеийн АМТХ-ийн 30.1-ээр байгуулдаг. ТЭЗҮ-гүй, хайгуулын лицензээр байгуулдаггүй. Гэтэл эд нар байгуулсан.  

“Онтрэ”-тай тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна