Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа.
Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулж, түүнийг удирдсан удирдагчид болон өнөөгийн Монгол орны газрын зургийг зохиомжлон орууллаа. Мөн дэвсгэртийн хоёр талд морьтон баатар болон морины эскиз зургийг зохиомжлон дүрсэлсэн бөгөөд үүгээр Их Монгол Улс ба тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсан хоёр үйл явдлын аль алинд нь морь онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг илэрхийлэв.
Дурсгалын 100,000 төгрөгийн хамгаалалтын элементийн хувьд:

Нүүрэн талд:

Ар талд:
Монголбанк нь сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдэхээс сэргийлж шинээр хэвлэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын таних тэмдгүүдийг тууштай сайжруулсаар ирсэн бөгөөд шинээр гаргаж байгаа дурсгалын дэвсгэрт дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий хамгаалалтын элементүүд оруулж өгсөн нь цаашид хэвлэгдэх мөнгөн дэвсгэртүүдийн жишиг болох юм.
Гүйлгээнд хүчин төгөлдөр бус энэхүү дурсгалын мөнгөн тэмдэгтийг та www.mongolbank.mn цахим сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна