Д.Тэрбишдагва: Хөрөнгө оруулалтын гэрээг ТЭЗҮ-гүй байгуулсан

Х.Батсайхан
2 цаг 14 минутын өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж гэсэн сэдвээр үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Д.Тэрбишдагва “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ байгаагүй.

Түрүүн хэлэх гээд орхисон нэг зүйл нь, Засгийн газар 2009 онд “Голдман сакс” гэдэг компанийг зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр авсан. Гэтэл тэр компани нь өөрөө “Рио Тинто”-гийн хувь эзэмшигч. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хэлэлцээр анхнаасаа нохойн замаар явсан.

С.Баярцогт чемодан дүүрэн баримттай ирсэн гэж байсан. Чемодан римааргүй байна, бодит баримт яримаар байна. Надад 32 хавтас баримт бий. ...ХОГ байгуулагдах үед ТЭЗҮ-г бид олж үзээгүй. ТЭЗҮ-гүйгээр ХОГ байгуулсан.

УИХ-аас Оюутолгойн асуудлаар 57, 40 дүгээр тогтоолуудыг гаргаж байсан нь их чухал. Яагаад дахин, дахин тогтоол гаргаад байна вэ гэхээр, анхнаасаа мордохын хазгай болсон учраас тогтоол гаргадаг, чиглэл өгдөг, Ажлын хэсэг байгуулдаг. Тэрийг биелүүлдэггүй, дахиад л тогтоол гаргаж, Ажлын хэсэг байгуулдаг. Уг нь тогтоол гэлдэг чинь хууль шүү дээ.

Та бүхний ажлыг дэмжиж байна. “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирнэ“ гэж байсан олон ирээгүй байна. Гадаадад зангиа зүүгээд, гутлаа тослоод явж байгаа хүмүүсийг бас авчрах хэрэгтэй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна