"Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлээгүй тул тогтворжуулсан гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй" гэв

Х.Батсайхан
2 цаг 45 минутын өмнө

Оюутолгойн сонсголын үеэр яг одоо Монголын эрх ашгийг хохироож буй гол гэрээ болох Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийг "Рио Тинто"-гийн зээлээр санхүүжүүлэх, хүүгийн хэмжээ зэргийг тусгасан/-г УИХ-аар хэлэлцүүлээгүй гэсэн фактыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ. 

Тэрбээр "Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж УИХ-аар орж ирээгүй. 100 сая ам.доллараас дээш бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай. Тэгэхээр энэ чинь хүчин төгөлдөр гэрээ мөн юм уу. Тогтворжуулсан гэрээ мөн юм уу" хэмээн асуудал хөндлөө. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна