"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж гэсэн сэдвээр үргэлжилж байна.
Шинжээчийн танилцуулгын үеэр олон ноцтой баримтууд дэлгэгдэж байгаагийн дотор одоо “Рио Тинто”-той хйиж буй хэлэлцээрээр өөрчлөхийг шаардаж байгаа нэг асуудал яригдсан нь Оюутолгойн зээлээс хүүгийн хүү тооцох заалтын талаар байлаа.

2008 онд баталсан анхны гэрээний төсөлд зээлийн хүүг 8,8 хувь /LIBOR+3.3/ гэж байсныг 2009 оны аравдугаар сарын 06-нд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад 9.9 /USCPI+9.9/ хувь буюу АНУ-ын хэрэглээний зээлийн индекс дээр +9.9 вь байхаар тусгасан. 2011 оны тавдугаар сарын 8-нд орсон өөрчлөлтөөр LIBOR+6.5 буюу 6.8 хувь болгожээ.
Хамгийн гол нь, 2009 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2011 онд дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн нийт дүнгээс улирал тутам хүү тооцох” зохицуулалт тусаад явж байсан нь одоо ч хэвээр үйлчилж байгаа аж.
Дашрамд, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Рио Тинтотой хийж буй хэлэлцээрийг ахалж буй Сангийн сайд Б.Жавхлан манай талаас тавьж буй шаардлагыг танилцуулахдаа энэ талаар “Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болих ёстой” гэж онцолж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна