Манай сайт “Оюутолгойн сонсгол” эхлэхээс өмнө “Рио Тинто”-д хулгайлуулсан Монголын боломжууд I: Урвагчдын балаг буюу улсын санд хуримтлаагүй тэрбум, тэрбум ам.доллар” хэмээх нийтлэл бичиж, /https://zuv.mn/1d4l/ түүндээ 2014 онд Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ”-нд 1.4.1 дүгээр заалтыг оруулсан урвагчийг тогтоож, харь этгээдүүдэд Монголын төрийг залидах боломж олгож, эх орныхоо эрх ашгаас урвасан гэмийг нь үүрүүлэх ёстой” гэдэг санааг оруулсан билээ.
Тэгвэл Сонсголын үеэр яг дээрх буюу “Оюутолгой” ХХК ХОГ-ний 7.3-т заасан дотоодоос эрчим хүчээ авах үүргээ биелүүлээгүй” гэсэн асуудал хөндөгдөхөд Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдрийг хүртэл эрчим хүчний эх үүсвэр баригдаагүйд Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнг буруутгаж, “Чи барихгүй яасан юм бэ. Ганц ажил хариуцаад хийчихэж чадахгүй. Чи ганц хүрз шороо ч хаяагүй байхгүй юу” гэж омогдов.
“Рио Тинто” Засгийн газартай 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан “Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана” гэсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа.
Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюутолгой ХХК-тай “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ”-г байгуулж байжээ. Манай талын гол сонирхол нь Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад Өмнийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан бөгөөд “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт авах гэснийх байв. Гэтэл уг гэрээний 1.4.1-т “Оюутолгой ХХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд ХОГ-ний 7.3 дугаар заалт түдгэлзэж, биелүүлээгүй гэж үзэхгүй” гэсэн агуулгатай заалт оруулж, улмаар хөрөнгө оруулалгүй дөрвөн жилийн нүүр үзэн Монгол Улс, монголчуудыг хууран мэхэлсэн юм.
Энэ гэрээг Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байхдаа цуцалж, 2023 онд заавал барих үүрэг хүлээлгэсэн шинэ гэрээг байгуулсан ч өнөөдрийг хүртэл баригдаагүй юм.
Гэтэл энэ асуудлыг хөндөж хэлсэн Ц.Даваасүрэн рүү С.Баярцогт дайрч давшилсан нь анхаарал татав.
Тавантолгойн ДЦС баригдаагүйгээс болж Монгол Улс эрчим хүчний борлуулалтаас жил бүр 180-250 сая ам.долларыг гадагш алдаж буй. Хэдэн их наядаар яригдах эрх ашиг нуугдаж байгаа гэдгийг энэ тоо харуулах байх.
Гэтэл, Ц.Даваасүрэнгийн Н.Алтанхуягийн Засгийн газар, тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпил нар болон “Оюутолгой” ХХК” руу чиглэсэн баримт, шүүмжлэлийг С.Баярцогт өөр дээрээ татан авч, уурлаж бухимдсан, ингэхдээ УИХ-аар баталсан ХОГ, хоёр ч удаа Засгийн газартай байгуулсан гэрээгээ үл тоож, огт биелүүлээгүй "Оюутолгой" ХХК-ийг нэг ч дурьдалгүй, гагц ажил хариуцсан сайд нарыг буруутгаж байсан нь яах аргагүй анхаарал татаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.192
энэ хужааг шоронд хийгээч
Хариулах