"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/-ын Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдэв өндөрлөж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсны дараах нөхцөл байдал, үр дагавар сэдвийг хэлэлцэж эхэллээ.
Өмнөх СЭДВИЙН хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нарыг хамарсан маргаан болж ХШТХ-ны дарга О.Батнайрамдал дэг сануулж байсан. Улмаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайг удаа дараа ёс бус үг хэлсэн тул дахин зөрчил гаргавал танхимаас гаргана гэж сануулга өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна