Төрийн ордонд болж буй "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ сүүлийн өдрөө үргэлжилж байна. Даваа, лхагва гарагт нэлээд ширүүн болсон сонгол өнөөдрөөс гол зорилго буюу 2009 оны ХОГ, ХНГ-ний алдаа мадгийг тогтоож, “Онтрэ”-гийн лицензит талбайд ноглдох баялагийн ашиглалтад одоогийн хууль эрхзүйн орчныг үйлчлүүлэх зэрэг асуудалд санал нэгдэж эхэллээ.
Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр хүрэлцэн ирснээр Сонсголд дуудагдсан, Оюутолгойтой холбоотой чухал шийдвэр гаргасан улстөрчдөөс Ч.Сайханбилэг л дутуу боллоо. Түүний орон зай, мэдээлэл үнэхээр үгүйлэгдэж байгаа нь гэрчүүдийн өгч буй мэдүүлгээс тодорхой харагдаж байлаа. Сүүлдээ тэрбээр гол буруутан болж хувирах ч нөхцөл үүсэж болзошгүй болов.
Учир нь, ХОГ-тэй холбоотой шийдвэр гаргасан олон улстөрч бурууг Дубайн гэрээ рүү чихсэн бөгөөд энэхүү гэрээг байгуулж, гарын үсэг зурсан хүн нь Ч.Сайханбилэг юм.
С.Баярцогт “2009 оны гэрээ муу биш байсан. 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муутгасан. 2022 онд сайжруулсан. Одоо явж байгаа хэлэлцээрээр сайжруулах ёстой” гэсэн бол маш олон улстөрч Дубайн гэрээг “Гүний уурхайг зээлээр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн” зэрэг үндэслэлээр буруутгасан юм.
Дубайн гэрээний тухайд, УИХ 92 дугаар тогтоол гаргаж, хэрэгжилтийнх нь хүрээнд хүчингүй болгосон ч Рио Тинто хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир одоо ч хэрэгжсээр байгаа гэж мэдээлэгдэж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.118.140
Муу гонгиносон дуутай гомо гошноготой новш наанаа хүчиндүүлж үхээрэй.
Хариулах103.212.117.225
Сайханбилэг рүү чихлээ гэн үү. Тэр новш өөрөө ирэхгүй яасийн. хулгай хийж харь газар нуугдаж хар амиа хоохойлж яваа дээрэмчинг яасан их өмөөрнө вэ ?
Хариулах202.9.46.196
Муу гомо
Хариулах