Төрийн ордонд болж буй "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Төрийн ордонд болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр “Оюутолгой” ХХК нь УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо зургаан удаа дуудахад ирэлгүй том толгой гаргасан. Хэрвээ тэр хурлуудад очоод мэдээлэл өгчихсөн бол хэлэлцүүлэг өөр түүвшинд өрнөж болох байсан” гэсэн шүүмжлэл олон гарсан.
Тэгвэл “Оюутолгой” ХХК-ийн захирал С.Мөнхсүх саяхан ХШТХ-ны дарга О.Батнайрамдал, гишүүдэд хандаж, өөрсдөө Оюутолгой ХХК дээр очвол мэдээлэл өгч болох юм гэсэн саналыг тавилаа.
Тэрбээр “Гүний уурхайн талаар хурлын танхимд яриад ойлголт өгөхөд үнэхээр хэцүү. Бид “ХШТХ хуралдаа дуудахад ирээгүй” гэж нэлээд шүүмжлүүлсэн. ХШТХ-ны гишүүд “Оюутолгой” ХХК дээр ирвэл байгаа мэдээллээ өгч, хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.12
Nudeer uzsen unen gedeg.Ochood uzehed gemguidee duu nar mini Alban tasalgaanii tsonhoor harahaas eer baij magadgui Odoo bol hereggui tsurslana gedeg oilgolt baihgui gej irgen hunii huvisgal bodoj baina
Хариулах