Засгийн газар “Онтрэ” ХХК-тай лицензийн асуудлаар хэлэлцээр хийнэ

Zuv.mn
12 цаг 57 минутын өмнө

“Оюутолгой”-нд ордын ашиглалт, Монголын Засгийн газар-“Рио Тинто” компанийн хоорондын зээлийн хүү буруулах хэлэлцээр бүхэлдээ “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй,  “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил хязгаарт ногдох баялгийн ашиглалтыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулах үгүйгээс шалтгаалж байгаа билээ.

Тодруулбал, “Рио Тинто” дээрх тусгай зөвшөөрлийг өөртөө нэгтгэж, 2009 оны ХОГ ёсоор буюу нэн хөнгөлөлттэй нөхцлөөр ашиглахыг хүсэж байгаа бол Монгол Улсын Засгийн газар дээрх хоёр компанийн хооронд байгуулсан ашиг хуваах /Рио Тинто 80 хувь, Онтрэ 20 хувь/ эсэргүүцэж буй. Мөн Монголын Засгийн газар дээрх хоёр талбай дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрхзүйн орчны хүрээнд шинэ гэрээ байгуулж, хувь эзэмшлээ тусгай АМНАТ-аар орлуулах зэрэг дэвшилтэт аргыг хэрэгдэх замаар хүртэх өгөөжөө өсгөхийг хүсэж байгаа.

Энэ асуудлаар Засгийн газраас Г.Дамдинням сайдаар ахлуулан байгуулсан байгуулсан Ажлын хэсэг “Онтрэ” ХХК-тай хэлэлцээр хийхээр болоод байна. Г.Дамдинням сайд “Онтрэ” ХХК-ийн захирал Стефен Скоттой уулзаж, дээр дурдсан асуудлуудаар хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх санал тавьсныг нөгөө тал хүлээж авсан гэж asiarussia.ru /https://asiarussia.ru/news/488.../ цахим хуудаст өнөөдөр мэдээлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.202
    10 цагийн өмнө

    Монголын төлөө сэтгэлтэй хүн гэрээг хийгээсэй. С. Баяр, баярцогт нарын алдааг давтаж болохгүй.

    Хариулах
  • 66.181.186.29
    11 цагийн өмнө

    гайгүй шиг гэрээ байгуулаарай даа монгол хүн биш юм шиг ханддаг новшнууд их болж байна Мөнхсүх шиг өөрөө баяжижи байвал бусаад нь хамаагүй шиг ханддаг тамын тогоонууд их болж дээ

    Хариулах