Сангийн дэд сайд Б.Хулан Гаалийн ерөнхий газарт ажиллалаа

Х.Есү
3 цаг 50 минутын өмнө

Сангийн дэд сайд Б.Хулан Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 11 дүгээр сард ГЕГ-т ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцтай өнөөдөр /2025.12.19/ танилцлаа.

Тэрбээр энэ үеэр

  • Гадаад худалдааны үйл ажиллагаанд дарамт учруулж болзошгүй салбарын хяналтыг сайжруулах
  • Засгийн газрын “11-11” төвд ирж буй гаалийн байгууллагатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлыг, түргэн шуурхай шийдвэрлэн, гомдол, саналын шийдвэрлэлтийн явцыг 7 хоног бүр танилцуулах;
  • Импортын барааны шалгалтыг багасгахад тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлж судалгаа, дүн шинжилгээ хийж танилцуулах зэрэг үүргийг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад өглөө.

Гаалийн Ерөнхий газар гаалийн харилцаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээллээ. Нийт импортын 80 гаруй хувьд бичиг баримтын болон бараанд шалгалт хийж буй одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, шалгалтад хамрагдах хувь хэмжээг бууруулан, эрсдэлийн удирдлагын тогтолцоог эрчимжүүлэх ажлыг үе шаттай хийж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна