Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрөгч баасан баригт "Өнөөдрөөс шатахууны нийлүүлэлт хэвийн болно хэмээн мэдэгдэсэн ч иргэд амралтын өдрүүдэд ч шатахуун түгээх станцуудад хонон өнжин урт дараалалд зогсоцгоолоо.
Дунджаар 4-5 цаг дугаарлаж, шатахуун авч буй иргэд бухимдалтай байна.
Хэдэн сар үргэлжилсэн тус асуудалд салбарын сайд Г.Дамдинням үргэлж "Шатахуун хомсдоогүй, нийлүүлэлт хэвийн. Иргэд оочирлож, банкаа дүүргэж байгаагаас хомстол үүсэж байна хэмээн мэдэгдсээр ирсэн ч одоо үүнийг нь хүлээж авах хүн алга.
Харин АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны хангамж хангалттай биш байгаа нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.
Яаж ч аргацаагаад бодит байдалтайгаа нүүр тулах нь үнэн. Г.Дамдинням сайд гэрээ хэлэлцээр хийж байгаа нь үнэн бол түүнийгээ нэн даруй ажил болгох хэрэгтэй. Эс тэгвээс иргэд идэр есийн хүйтэнд хөл дүүжлэх унаандаа балга бензин авч чадахгүйд хүрвэл албан тушаалтайгаа үлдэнэ гэдэг хэцүү л болох байх.
Өнөөдөр гэхэд иргэдийн төлөөлөл түүнийг огцруулахыг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. "Тэвчээрт хязгаар бий. Шатахуун байхгүй байхад иргэдээ "Битгий оочирлоод хомсдол үүсгээд бай" гэж загнаж байна. Үнэнээ хэл. Чадахгүй бол чадах хүнд нь ажлаа өгөх ёстой" гэсэн юм.
Хэдийгээр гол асуудал болох шатахууны сав барих нөхцлийг хуулийн талаас нь бүрдүүлсэн ч санхүүгийн чадамжтай ААН бий юу гэдэг анхаарал татсаар байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.228.177.232
Энэ пиздаа яг үнэнийг л хэл л дээ.
Хариулах